01.35
Г.Мандахнаран Канадын бөхийг 3:0 онооны харьцаагаар хожиж, хүрэл медалийн төлөө Узбекийг Наврузовтай барилдахаар шалгарлаа.
Риогийн олимпийн сүүлийн өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65, 97 кг-ын жинд Монголын бөхчүүд өрсөлдөж байна.
Гуравдугаар тойрогт Г.Мандахнаранг ялсан Оросын бөх, Дэлхийн аварга Сослан Романав финалд үлдэхийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Узбекстаны бөх Ихтиёр Наврузовыг илт илүүрхэн яллаа. Барилдааны эхний үе 16:7 харьцаагаар өндөрлөж, хоёрдугаар үеийн эхэнд С.Романав онооны харьцааг 18:7 болгосноор өрсөлдөгчөө оноогоор цэвэр яллаа.
Ихтиёр Наврузов 2015 оны Дэлхийн аваргын мөнгө, “Инчён 2014” Азийн наадмын хүрэл, Азийн аваргын мөнгө, хүрэл медальтай тамирчин юм. Оросын бөх ялсан учир Г.Мандахнаранд дагаж барилдах боломж гарч ирж байна. Манай бөх эхлээд Канадын бөхтэй барилдана. Ялбал Орост ялагдсан Узбектэй хүрэл медалийн төлөө барилдана. 97 кг-ын жингийн тамирчин Д.Хүдэрбулгыг ялсан Киргизстаны Магомед Мусаев Украины бөхөд ялагдсан тул манай тамирчин дагаж барилдах боломжгүй болж, тэмцээнээ дуусгалаа.
Б.БАДМАА