Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдвол Номхон далайн төслөөс АНУ-ыг гаргана

Хуучирсан мэдээ: 2016.08.23-нд нийтлэгдсэн

Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдвол Номхон далайн төслөөс АНУ-ыг гаргана

Бүгд  найрамдах намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Трамп сонгуульд ялсан тохиолдолд Номхон далайн түншлэлээс өөрийн орныг гаргана гэж амлав. Тэрбээр энэ тухайгаа Детройтод сурталчилгаа хийхдээ зарлажээ.

Хятад мэтийн орнуудыг худалдааны олон улсын журмыг зөрчсөн тохиолдолд торгуулийн тогтолцоог өргөн ашиглахаар Трамп амласан байна. 

Номхон далайн түншлэл гэдэг нь тус бүсийн 12 орны хооронд худалдааны чөлөөт  бүс байгуулах худалдааны  гэрээ юм. Түүний санаачлагчдын нэг нь өнөөгийн Ерөнхийлөгч Барак Обама билээ. 

Энэ гэрээнд АНУ-аас гадна Канад, Мексик, Австрали, Шинэ Зеланд, Сингапур, Япон, Чили, Малайз, Перу, Вьетнам орж байгаа. Ийм бүс байгуулахыг Орос, Хятадын лидерүүд нэг биш удаа шүүмжилж иржээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж