Дэлхийн хөгжмийн олон улсын хэмжээний шагналт, Москвагийн Филармоний гоцлол хийлч, нэрт хөгжимчин Павел Милюков Монголд анх удаа "Соло концертын үдэш" нэртэй сонгодог хийлийн гайхамшигт тоглолтоо хийх гэж байна.
Москвагийн Филармоний гоцлол хийлч, нэрт хөгжимчин Павел Милюковын тоглолт ирэх сарын 9-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа болно. Тоглолтод дэлхийн алдарт сонгодог хөгжмийн зохиолчил болох А.Хачатурян, Ж.Бизе, П.Д.Сарасате, П.И.Чайковский, Н.Папагини нарын сонгодог бүтээлүүдээс эгшиглэх гэнэ.
Энэхүү тоглолт нь Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг угтаж зохион байгуулж байгаа ажээ.
А.СҮРЭН