Хэвлэгдээгүй гар бичмэлийг 1.6 саяар

Хуучирсан мэдээ: 2011.07.15-нд нийтлэгдсэн

Хэвлэгдээгүй гар бичмэлийг 1.6 саяар

Зохиолч Жэйн Остиний хэвлэгдээгүй нэгэн зохиолын гар бичмэлийг өчигдөр Софибигийн дуудлага худалдаагаар зарлаа. Утсаар холбогдон дуудлага худалдаанд оролцсон нэр нь үл мэдэгдэх нэгэн эрхэм гар бичмэлийг 993 мянган паунд буюу 1.6 сая ам.доллараар авсан байна.


“Ватсоныхон” хэмээх нэртэй уг зохиолын гар бичмэл 68 хуудастай гэнэ. Нэрт зохиолч үүнийг 1804 онд бичсэн байх магадлалтай гэж судлаачид үзэж байгаа юм. Эгч дүү дөрвөн охины хамгийн отгон болох Эмма Ватсоны тухай энэхүү ном өгүүлдэг. Чинээлэг айлд өргөгдөн өссөн Эмма амьдралын шаардлагаар төрсөн гэртээ эргэн ирж байгаа тухай сонирхолтой түүхийг зохиолч эмэгтэй бичжээ. Энэ зохиолоо яагаад хэвлүүлээгүй талаар судлаачид янз бүрийн таамаг дэвшүүлсээр байгаа юм. 1805 онд аавыгаа аад болоход Жэйн ихэд гашуудсан нь нэгэн таамаг болж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж