“Рио 2016” олимпийн наадмын хөлбөмбөгийн эрэгтэйчүүдийн тэмцээн өндөрлөлөө. Бразилын түүхт Маракана цэнгэлдэхэд болсон финалын тоглолтод талбайн эзэд Германыг пеналтаар хожин олимпийн анхны алтаа авлаа. Тэдэнд энэ хожил их чухал байлаа. Тэр дундаа Неймарт ч зөв алт хэрэгтэй байсан. Дэлхийн шилдэг тоглогчдын нэг Неймар энэхүү наадмын нэг чимэг болсон юм. Тиймээс тэр багийн ахлагчын үүргийг сайтар биелүүлж, түүхийг бичлээ. Бразилчууд "Бээжин -2008"-д хүрэл, "Лондон 2012"-д мөнгөн медаль авч байсан бол энэхүү алт тэдний хувьд анхных нь.
Германчууд өнгөрөгч зургаан олимп дараалан медальгүй хоцорч байсан хар цувралаа зогсоож, анхны мөнгөн медалиа авлаа. Тэд мөн олимпийн наадамд түрүүлж үзээгүй бөгөөд “Токио 1960”, “Сөүл 1988”-д хүрэл дээр бууж байжээ.
“Рио 2016” олимпийн наадмын хүрэл медалийг Нигэрийн баг авлаа. Харин эмэгтэйчүүдийн төрөлд Герман түрүүлж, Швед, Канад мөнгө, хүрэл буусан бол Бразил IV байрт орсон юм.
Эмэгтэйчүүдийнхээ ялагдлын хариуг эрчүүд нь гүйцээж чадлаа. "Маракана" цэнгэлдэхэд болсон финалын хожил Бразилд төдийгүй Неймарт байх зайлшгүй ялалт байсан. Тэд олон сая хөгжөөн дэмжигчдээ баярлуулж чадлаа.
Алтан медаль: Бразил – Герман 1-1 /пеналт 5-4/
- Неймар 27’, Мэйер 59’
Ч.БОЛОР