Шөнөдөө ихэнх нутгаар сэрүүхэн хонож, өдөртөө дулаарна.
2016 оны 08 дугаар сарын 20-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын баруун хэсгээр, баруун, говь болон зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 22-24 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 8 градус дулаан, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2016 оны 08 дугаар сарын 21-нээс 08 дугаар сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
21-нд баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын баруун хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын зарим газар, говийн аймгуудын өмнөд хэсгээр бороо, 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 22-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 23-нд ихэнх нутгаар, 24-нд говь тал хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд ихэнх нутгаар сэрүүснэ гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.