Brent нефтийн үнэ уналаа

Хуучирсан мэдээ: 2016.08.23-нд нийтлэгдсэн

Brent нефтийн үнэ уналаа

Фото: Руслан Шамуков/ТАСС

Аравдугаар сард нийлүүлэгдэх Brent маркийн нефтийн фьючерсийн нэг баррелийн үнэ Лондоны ICE бирж дээр арилжаа эхлэсний дараа 2,41 хувиар нэмэгдэн 51,02 ам.доллараар арилжаалагджээ.

Энэ хольцийн нэг торхны үнэ сүүлийн удаа долдугаар сарын 23-нд 50 доллараас давсан байв. АНУ-ын Эрчим хүчний яам тус орны арилжааны нефтийн нөөцийн хэмжээ наймдугаар сарын 5-12-ны хооронд 2,5 сая баррелиар багасан 521,10 сая баррель хүрсэн тухай мэдээлсэн байлаа. Шинжээчид нөөцийг 0,52 сая баррелиар нэмэгдэнэ гэж байв.

Гэтэл дараа нь арилжааны хаалтаар үнэ нь доошлон 49,45 доллар болжээ.

Үнийн ёроол

Энэ оны нэгдүгээр сарын 16-нд Brent нефтийн биржийн үнэ 2003 оноос хойш торх нь 30 ам.доллараас дор унасан. Хоёрдугаар сард нефтийн үнэ торх нь 33 ам.доллар орчимд тогтворжсон. Дараа нь аажмаар үнэ өсч эхэлсэн билээ. Тэр нь олборлолт бага зэргээр буусан мөн ОРЕС-ийн гишүүд бусад нефть олборлогч нартай хэлэлцээр хийж эхэлсэн зэргээс хамаарчээ.

2016 оны гуравдугаар сарын 7-нд баррелийн үнэ 40 ам.долларын босгыг алхлаа. Зургадугаар сарын 8-нд өдрийн дундаж үнэлгээ нь $52,51 ам.доллар болсон юм. АНУ-ын нөөцийн хэмжээ нэмэгдээд эхлэнгүүд үнэ буусаар наймдугаар сарын эхээр баррелийн үнэ дахин 41 ам.доллар хүртэл нэмэгдэж эхлэв.

Үнийн шинэ өсөлт наймдугаар сарын дундуур эхэлсэн юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж