Канадад амьдардаг монгол охин Г.Мандахнаранд медаль бэлэглэхийг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2016.08.22-нд нийтлэгдсэн

Канадад амьдардаг монгол охин Г.Мандахнаранд медаль бэлэглэхийг хүсчээ

News.mn сайтад сэтгэл хөдөлгөм нэгэн цахим шуудан ирлээ. Канадад амьдардаг монгол охин олимпийн дэвжээнд харамсалтайгаар ялагдал хүлээсэн Г.Мандахнаран гавьяатад медаль бэлэглэхийг хүсчээ. Уг захидалд

"Манай гэр бүлийнхэн өчигдөр Гавьяат тамирчин Г.Мандахнарангийнхаа хүрэл мeдалийн төлөөх барилдааныг хараад их харамслаа. Барилдааны дараа охин маань харамсан уйлж, аавдаа хэд хоногийн өмнө Ирландын боксчин булхайтай ялагдахад нь нэг хүү сургуулийнхаа тэмцээнээс авсан медалиа бэлэглэснийг яриад, 

"Аав аа, би ч бас 2013 оны Канадын дунд сургуулиудийн аваргаар авсан медалиа Maндахнаран ахад бэлэглэмээр байна" хэмээн энэхүү захидлыг бичлээ. Бид Канад улсын Оттава хотод амьдардаг юм. Зөвшөөрвөл шуудангаар хүүгийнхээ медалийг Монголын бахархал болсон Г.Мандахнарандаа явуулах гэсэн юм" гэсэн байв.

Охины захидал, чин сэтгэлийн бэлэг удахгүй эзэндээ хүрэх биз ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж