"Рио 2016" олимпийн наадмын волейболын эмэгтэйчүүдийн медальтнууд тодорлоо. Хятадын волейболчид финалын тоглолтод Сербийг 3:1-ээр хожин олимпийн аварга боллоо. Манай өмнөд хөршийн баг дөрвөн жилийн өмнө Лондонгоос медальгүй буцаж байсан бөгөөд олимпийн гурав дахь алтан медаль хүртлээ. Сербийн волейболчид шөвгийн наймд ОХУ-ыг 3:0-оор, хагас шигшээд АНУ-ыг 3:2-оор хожин олимпийн анхны медалиа хүртлээ. 1996 оны дэлхийн аваргад анхны хүрэл медаль хүртэж байсан бол 10 жилийн дараа олимпийн наадмын мөнгөн медалийн эзэд боллоо.
Хүрэл медалийн тоглолтод АНУ Нидерландыг 3:1-ээр хожсон юм.
ДҮН:
- Алтан медаль: БНХАУ – Серб 3:1 /19-25, 25-17, 25-22, 25-23/
- Хүрэл медаль: Нидерланд – АНУ 1:3 /23-25, 27-25, 22-25, 19-25/
V-VIII байр: Бразил, Япон, ОХУ, БНСУ
IX байр: Аргентин, Итали
XII байр: Камерун, Пуэрто-Рико
Ч.БОЛОР