ОХУ-ын онгоц Иранаас буцаж ирэв

Хуучирсан мэдээ: 2016.08.23-нд нийтлэгдсэн

ОХУ-ын онгоц Иранаас буцаж ирэв

Өнгөрөгч долоо хоногт ОХУ-ын сөнөөгч онгоцнууд Сири дахь террорист байг бөмбөгдсөнийхөө дараа Ираны баазаас буцаж ирсэн байна.

ОХУ-ын сөнөөгч онгоц нь Ираны Хамадан нисэх хүчний баазаас Сирийн террорист бүлэглэлүүдийн байг онилон, үүргээ амжилттай гүйцэтгэн ОХУ-д буцаж ирлээ хэмээн Батлан хамгаалах яамны төлөөлөгч Игор Конашенков Даваа гаригт /2016.08.22/мэдээлсэн байна.

Түүнчлэн тэрээр хэлэхдээ Иран дахь цэрэг, зэвсгийн байршуулалт нь хоёр талын терроризмтой тэмцэх хэлэлцээр болон Сирийн нөхцөл байдлаас хамаарна гэв.

Харин ОХУ-ын цэрэг, зэвсгийг байршуулах хүсэлтэй байгаагаа Ираны батлан хамгаалах сайд Хоссейн Дегхан илэрхийлсэн юм.

Ираны гадаад хэргийн сайд мөн дээрх ажиллагааны үр дүнг онцолсон бөгөөд ОХУ нь Иран дахь цэрэг, зэвсгийн үйл ажиллагаагаа хийж дуусгасан хэмээн Тасним мэдээллийн агентлагт мэдээлсэн байна.

Өнгөрөгч долоо хоногт ОХУ-ын Tу-22м3 бөмбөгдөгч болон Su-34 бөмбөгдөгч онгоцуудыг Иранд байршуулсан нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Ираны нутаг дэвсгэрт байлдааны онгоц байршуулах, ашиглахыг хориглосон тогтоолын заалтыг зөрчсөн хэмээн Цагаан Ордноос шүүмжилсэн аж

Даваа гариг ОХУ-ын батлан хамгаалах яамнаас дээрх шүүмжлэлийг няцаан “энэ бол зэр зэвсэг худалдаалах гэрээ бус, терроризмын эсрэг арга хэмжээ байсан” хэмээн мэдэгдсэн байна.

Г.АНУДАРЬ 

ЭХ СУРВАЛЖ: RT 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж