Жүжигчин У.Уранчимэг гол дүрд тоглох уу?

Хуучирсан мэдээ: 2016.08.24-нд нийтлэгдсэн

Жүжигчин У.Уранчимэг гол дүрд тоглох уу?

“Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”, “Тооцоогүй тоглоом” болон хамгийн сүүлд “Атганд үлдсэн эрдэнэ” киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан “Хувьсал” продакшны уран бүтээлчид дэлгэцийн тав дахь уран бүтээлийнхээ ажилд оржээ.

Шинэхэн уран бүтээлийнхээ талаар тус продакшны  жүжигчин, найруулагч У.Уранчимэг өөрийн фейсбүүк хуудаснаа “Хувьсал  продакшны дэлгэцийн тав дахь бүтээлийн зураг авалт амжилттай үргэлжилж байна. Миний хувьд ачаалалтай ажиллаж байгаа боловч зураг авалтын дундуур фитнесээ болж өгвөл таслахгүй хийхийг хичээж байгаа. Энэ удаагийн бүтээл маань биеийн эрүүл чийрэг байдлыг шаардаж байгаа болохоор нэг сараас хойш Сарангоо клубын Сарангоо багш, Белла Виста клубын Эрхэмбаяр багш дээрээ тасралтгүй хичээллэж, багш нараасаа урмын үг их сонсож, улам сайжирч байгаа. Миний төлөө хичээл зүтгэл ,сэтгэл зүрхээ зориулж байгаа гэр бүл, багш нар, найз нөхөд, хамт олон, кино багийнхандаа баярлаж байгаа шүү” гэжээ.

Тус продакшны өмнөх дөрвөн уран бүтээлийн найруулагч, продюсераар Монгол улсын гавьяат жүжигчин У.Уранчимэг ажиллаж байсан бол энэ удаагийн шинэ бүтээлд урилгаар ажиллаж буй анхны найруулагчаар Д.Галбаяр тодорчээ.

Дэлгэцийн тав дахь уран бүтээлийн зураг авалт одоогоор үргэлжилж байгаа бөгөөд найруулагч Д.Галбаярыг үзэгчид "Намрын синдром", "Тагнуулч аав", "Шуугиан таригч" зэрэг бүтээлүүдээр нь таних биз ээ. Юутай ч “Хувьсал”-ынханы энэ удаагийн уран бүтээлийн гол дүр жүжигчин У.Уранчимэг тоглох болов уу  гэсэн таамаглал байна. Мөн урилгаар найруулж буй найруулагчийн дахин нэг шинэ инээдмийн жанрын кино төрөн гарахыг үгүйсгэхгүй.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж