Хуучирсан мэдээ: 2011.07.14-нд нийтлэгдсэн

Шинэ гарьд хүүтэйгээ

Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадамд амжилттай барилдаж, улсын гарьд цол хүртсэн Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, улсын гарьд М.Баяржавхлан наадмын маргааш Хүй долоон худагт болсон Уяачдын наадамд хүүгийнхээ хамт зочиллоо. Тун даруухан хувцаслаж ирсэн шинэхэн гарьд төв асарт нам гүмхэн сууж байгаад бусад бөхчүүдээс түрүүлэн, Хүй долоон худагаас явсан юм. Дашрамд сонирхуулахад, гарьд М.Баяржавхлангийн ах үндэсний их баяр наадмын өмнө болсон Завхан аймгийн наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол улсын наадамд дөрөв давж, тавын даваанд улсын арслан Д.Ганхуягт өвдөг шороодсон юм.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж