Сум дүүргийн ИТХ-ын сонгуульд 13,9 тэрбумыг зарцуулна

Хуучирсан мэдээ: 2016.08.25-нд нийтлэгдсэн

Сум дүүргийн ИТХ-ын сонгуульд 13,9 тэрбумыг зарцуулна

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуулийн зардлын хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

Сонгуулийн ерөнхий хорооноос 13,9 тэрбум төгрөг байхаар төсөл оруулж ирсэн. СЕХ-ын дарга Содноцэрэн хэлэхдээ “Энэ удаагийн сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн зардлыг 13,9 тэрбум төгрөг байхаар тооцоолж санал оруулж байна. Энэ хөрөнгө улсын төсөвт суусан” гэдгийг онцолсон юм. Байнгын хорооны гишүүд энэхүү асуудлыг хэлэлцээд дэмжсэн тул УИХ-ын чуулганаар оруулж батлах эсэхийг шийдвэрлэх юм.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж