Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга мэдээлэл хийлээ. Тэрээр Ардчилсан намын даргад өрсөлдөх болсонтой холбоотойгоор ажлаа өгч буйгаа мэдэгдсэн юм. Маргааш болох ҮЗХ-ны хуралдааны хэлэлцэх асуудлын төгсгөлд намын даргын асуудал багтсан байгаа юм. Тиймээс тэрээр ажлаа өгч, намын даргад өрсөлдөхөөр болжээ. П.Цагаан намын дарга болсон тохиолдолд фракц болж талцдаг асуудлыг цэгцэлж, хүчтэй сөрөг хүчин байлгахын төлөө ажиллана гэж хэлж байна. Бид энэ талаар тун удахгүй дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.
Т.Ертөнц