Энэ хоёр бөхийн амжилт “Ноёд” группийн захирал Г.Буяндорж гэж энэ эрхмийн хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой билээ. Сэлэнгэ аймгийн бизнесмэнүүдээс тэр л анх нутгийнхаа бөхчүүдийг тусалж дэмжин, заримыг нь өөрийн компанийн нэр дээр ивээн тэтгэж, үндэсний бөхийн бэлтгэл, сургуулилтад нь чамгүй анхаарал тавьж ирсэн байдаг. Өөрөө ч үндэсний бөхөд сонирхолтой, үргэлж л “Бөхийн өргөө”-нд барилдаан сонирхож суудаг ноён Г.Буяндоржийн хичээл зүтгэл талаар болсонгүй, түүний дэмжиж тусалдаг бөхчүүдээс хоёр нь ийн улсын өндөр цолонд хүрч, сайхан наадлаа.
Өчигдөр тэрбээр Хүй долоон худагт болсон Уяачдын наадамд оролцож, Сэлэнгэ нутгийн унаган хүү, Сангийн сайд С.Баярцогт нарын хамт шинэ арсландаа Lexus 570 автомашин бэлэглэж, арслан цолыг нь мялаасан юм.