Зам тээврийн осолд зургаан хүүхэд өртжээ

Хуучирсан мэдээ: 2016.08.24-нд нийтлэгдсэн

Зам тээврийн осолд зургаан хүүхэд өртжээ

Энэ сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 356 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ.

Эдгээрээс зам тээврийн ослын 269 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 18 бүртгэгдэж, 23 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг Улиастайн зам, 62-р цэцэрлэгийн урд замд Accent маркийн авто машины жолооч 14 болон хоёр настай хоёр хүүхдийг мөргөж гэмтээсэн байна. Сүхбаатар дүүргийн нутаг Япон цэцэрлэгийн цогцолборын хойд замд амины N.Laurel маркийн автомашинтай жолооч онхолдож, таван настай болон гурван настай хүүхдүүдийг гэмтээжээ.

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч хоёр, явган зорчигч дөрөв бүртгэгджээ. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны дөрөв, сургуулийн насны хоёр хүүхэд өртсөн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 40 жолоочийг илрүүлжээ.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж