Орон нутгийн цагаар шөнийн 03:36 минутын үеэр Италийн зүүн өмнөд хэсгийн хотод 10 км-ийн гүнд, 6,2 магнитутын газар хөдлөв.
Харин Ла Репуплика сонинд мэдээлснээр, Италийн нийслэл Ромд 20 секундийн турш байшин барилгууд чичирхийлсэн байна. Одоогийн байдлаар хэр хэмжээний хор хөнөөл, хохирол амссан талаар мэдээлэл байхгүй байна.
Италийн ерөнхий сайдын албанаас засгийн газар хотуудын удирдлагуудтай холбоо тогтоон, яаралтай арга хэмжээ авахаар зэхэж байгаа гэв.
Италийн Акуиллагийн бүсэд 2009 онд 6,3 магнитутын газар хөдөлсний улмаас 300 хүн нас барж байсан. Тухайн үед мөн Ром хотод чичирхийлэл мэдрэгдэж, байшин барилгууд чичирхийлж байжээ.
Г.АНУДАРЬ
ЭХ СУРВАЛЖ: BBC