Э.Батшугарыг чөлөөлж, Б.Лхагвасүрэнг томилж магадгүй

Хуучирсан мэдээ: 2016.08.25-нд нийтлэгдсэн

Э.Батшугарыг чөлөөлж, Б.Лхагвасүрэнг томилж магадгүй

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. “Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Цаг тулсан шийдэх ёстой олон асуудал байгаа тул ээлжит бус чуулганыг зарлалаа” хэмээн УИХ-ын дарга нээлтийн үгэндээ дурдсан. Тэгвэл нэгдсэн хуралдаанаар нийтдээ 23 багц асуудлыг хэлэлцэх бөгөөд тэдгээр асуудлын 17 дугаарт Монголбанкны дэд ерөнхийлөгчийг чөлөөлөх, томилох тухай асуудал багтжээ.

Өөрөөр хэлбэл Монголбанкны дэд ерөхнийлөгч Э.Батшугарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх юм байна. Түүний оронд Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйтцэтгэх захирал Б.Лхагвасүрэнг томилох тухай яриа саарал ордноос дуулдаж байна.

Т.Номин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж