Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан мэдээгээр Монгол орны хэмжээнд зуншлага сайн байгаа аж. Энэ нь мал тарга тэвээрэг авахад ихээхэн эерэг нөлөө үзүүлэх юм. Учир нь урьд жилүүдтэй харьцуулахад, бэлчээрийн ургамал Хөвсгөл, Завхан, Дархан-Уул аймгийн нийт нутагт ургасан. Мөн Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн ихэнх нутаг, Увс, Булган, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн зарим сумдад ургасан байна. Үндсэндээ Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувьд бэлчээрийн ургамал ургажээ. Харин Увсын Малчин, Булганы Дашинчилэн, Дундговийн Гурвансайхан, Мандал-Овоо зэрэг сумдад уг ургамлын ургалт дунд зэрэг, дөрвөн аймгийн дөрвөн сумдын нутагт бэлчээрийн ургамлын ургалт тааруу аж. Гэхдээ улсын баяр наадмаар ихэнх нутагт хуртай байсан тул бэлчээрийн ургамлын ургалтад сайн нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
Г.Дарь