Францад халдлага үйлдэх гэсэн этгээдүүдийг баривчлав

Хуучирсан мэдээ: 2016.08.24-нд нийтлэгдсэн

Францад халдлага үйлдэх гэсэн этгээдүүдийг баривчлав

Террорист бүлэглэлтэй холбоотой долоон хүнийг Францад баривчилсан байна. Эдгээрээс нь гурав нь халдлага үйлдэхээр зэхэж байсан талаар Францын Дотоод хэргийн сайд Бернард Казеинув мягмар гаригт /2016.08.23/ хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.

Тэрээр хэлэхдээ, Францын цагдаагийн газар 2016 он гарснаас хойш террорист бүлэглэлтэй холбоотой гэмт этгээдүүдийг ихээр баривчлах болсон гэжээ. Гэхдээ дээрх хэрэг явдалтай холбоотойгоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй аж.

Наймдугаар сард 16 настай Франц гаралтай охин Парисын Мелунд халдлага үйлдэх гэж байсан гэмт этгээдүүдийг мэдээллээр хангаж, тус халдлагыг төлөвлөхөд нь тусалдаг байсныг илрүүлэн баривчилсан. Тэрээр террорристүүдийн хэрэглэдэг Telegram аппликэйшний админ байсан бөгөөд халдлага үйлдэхийг уриалсан мессежийг тус аппликэйшнээр дамжуулан террорист гэмт этгээдүүдэд түгээдэг байсан аж.

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж