Баянхонгорчууд мод тарих хөдөлгөөн өрнүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.07.14-нд нийтлэгдсэн

Баянхонгорчууд мод тарих хөдөлгөөн өрнүүлэв

Өнөө жил хэд, хэдэн аймаг түүхт ойгоо тэмдэглэхээр болж, улсынхаа баяр наадмыг хойшлуулаад буй. Түүний дотор Баянхонгор аймаг орж байгаа юм. Тус аймгийнхан 70 жилийнхээ ойг энэ сарын 28-30-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр болоод байна. Ойн хүрээнд аймаг даяараа 108 бүтээлч ажил хийхээр төлөвлөсний дотор мод тарих аж. Энэ ажилд айл өрх бүр идэвхитэй оролцож байгаагийн зэрэгцээ аж ахуйн нэгжүүд ч санаачлага гарган оролцжээ. Тухайлбал, өрх бүр таваас доошгүй мод тарих хөдөлгөөн өрнүүлсэн бол байгууллага, аж ахуйн нэгжүүд 50 хүртэл тооны мод тарьсан байна. Мөн аймгийн бүх сум, албан газар, аж ахуйн нэгж байгууллагууд хаягаа монгол бичиг-крилл үсгээр хослуулан бичиж байрлуулж эхэлжээ. “Тусгаар тогтнолын талбай”-г бүрнээр шинэчлэн тохижуулах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, жижиг дунд үйлдвэрлэлийн парк байгуулах, 110/35/6 кв-ын дэд станцад 6.3 мва трансформатор нэмж ашиглалтад оруулах, инженерийн хийцтэй уст цэг 40-ийг шинээр барих зэрэг томоохон ажлуудыг ч эхлүүлжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж