Энэ сарын 24-нд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр зам тээврийн ослын 243 дуудлага бүртгэгджээ. Үүнээс хоёр хүн нас барж, 17 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.
Тодруулбал, Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг “Могойт” баг нүүрс тээвэрлэлтийн засмал замын 85 дахь км-т N.Benz маркийн автомашины жолооч Ж нь Э жолоочтой автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас жолооч Э-ийн амь хохирчээ.
Мөн Хэнтий аймгийн Батноров сумын нутагт шороон замд улсын дугааргүй С жолоочтой өөрөө буулгагч механизим онхолдож, жолооч С амиа алдсан байна. Тиймээс Замын цагдаагийн газраас орон нутгийн замд болгоомжтой явахыг анхаарууллаа.
ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn