Сэргээшийн хэргээс үүдэн ОХУ-ын тамирчдыг “РИО 2016 Паралимп”-д оролцохыг хориглосон.
Тэгвэл Риа Новостигийн мэдээлснээр ирэх сард Рио Де Жанейро хотод зохион байгуулах Паралимпын нээлтийн ажиллагаанд Беларусийн тамирчид эх орныхоо далбааг мандуулахын сацуу ОХУ-ын далбааг мандуулахаар болсон байна.
ОХУ-ын спортын сайд Витали Муткогийн TASS мэдээллийн агентлагт Мягмар гаригт мэдээлснээр Спортын Арбитрийн шүүх улс төржихөөс илүүтэйгээр хууль зөрчиж байна гэв.
Беларусийн Паралимпын Комиссын дарга Олег Шепел мөн ОХУ-тай ижил байр суурьтай байгаа аж. Тэрээр дэлхийн спортын удирдлагууд зургаан сарын дараа ОХУ-ын Паралимпын Хорооноос уучлал хүснэ гэж итгэж байгаа аж.
Г.АНУДАРЬ
ЭХ СУРВАЛЖ: RT