Путин, Олланд, Меркел нар уулзана

Хуучирсан мэдээ: 2016.08.24-нд нийтлэгдсэн

Путин, Олланд, Меркел нар уулзана

Мягмар гаригт Кремлээс /2016.08.23/ мэдээлснээр ОХУ, Герман, Францын удирдлагууд ирэх сарын 4-5 хооронд Хятадад хийх Ж20-ийн чуулганаар Украины нөхцөл байдлын талаар хэлэлцэхээр болсон байна.

Ерөнхийлөгч Путин канцлер Ангела Меркель, ерөнхийлөгч Франсуа Олландтай утсаар ярихдаа тэрээр Крым дахь Украйны өдөөн хатгалагт анхаарлаа хандуулж буйгаа онцолсон байна.

"TASS”-ийн мэдээлснээр удирдлагууд Зүүн Украины Донбассын одоо байгаа нөхцөл байдлын хүрээнд  хууль, эрх зүйн тогтолцоог хангах, өөрчлөлт хийх, нигүүлсэнгүй хандахын чухлыг онцлохын сацуу Украины хямралыг “Контакт Групп”-ын оролцоо, хамтын ажиллагаанд дээр үндэслэн шийдвэрлэх хэрэгтэй гэж үзсэн байна. 

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: RT

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж