Өнгөт төмөрлөгийн хувь заяаг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.14-нд нийтлэгдсэн

Өнгөт төмөрлөгийн хувь заяаг хэлэлцэнэ

Өнгөт төмөрлөгийн хувь заяаг хэлэлцэнэ Монгол Улсын Засгийн газар, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар хамтран өнгөт болон хар төмөрлөгийн салбарын аж үйлдвэрийн цогцолборуудыг хөгжүүлж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар нэгэн чуулга уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Уг чуулга уулзалт ирэх сард болохоор товлогджээ.  Засгийн газрын зорилтыг хангахад чиглэсэн урт болон дунд хугацааны төлөвлөлтийг боловсронгуй болгох, бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь чуулганы гол зорилго юм байна. Уг зорилгын хүрээнд өнгөт болон хар төмөрлөгийн салбарын талаар төрөөс баримталж буй бодлого, хайгуул, олборлолт, боловсруулалт, дэд бүтцийн төслүүдийг хөрөнгө оруулагчдад сурталчилан таниулах, хөрөнгө оруулалтыг татах, төслийн санхүүжилт, татвар, хууль эрхзүйн орчны тулгамдсан асуудлыг төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын хүрээнд  хэрхэн шийдвэрлэх талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх гэнэ. Чуулган нь үндсэн болон салбар хуралдаанаас бүрдэх ба чуулганд өнгөт болон хар төмөрлөгийн төсөл эзэмшигч, үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчид, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, эрдэмтэн судлаачид, мэргэжлийн холбоод, төрийн байгууллагууд, Монгол дахь элчин сайдын яамдын нийт 800 орчим төлөөлөгч оролцохоор бүртгүүлжээ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж