Герман оны эхний хагаст Иранд экспортоо өнгөрсөн оныхоос 15 хувиар нэмэгдүүлэн 1,13 тэрбум евроны хэмжээнд хүргэснийг тус орны Холбооны статистикийн албанаас (Destatis) албанаас мэдээлэв.
Иранаас олон улсын хоригийг цуцалсны дараа Герман тус оронд машин механизм, төхөөрөмжийн нийлүүлэлтийг ихэсгэсэн байлаа. “Иранд технологийн асар их эрэлт байна” хэмээн Герман-Ираны худалдааны танхмын төлөөлөгч Михаэль Токусс өгүүлэв. Сэргээгдэх эрчим хүчний салбарын технологийн эрэлт өсч байна. Тэр нь гол төлөв салхины станцуудын төхөөрөмж хэрэгтэй байгаа ажээ. Одоо банкууд хоёр орны томоохон төслүүдийг санхүүжүүлэх айдаснаасаа хагацаж байна гэж Токусс онцолжээ.
Токусс мэдэгдсэнээр, Иранд гаргах экспорт сүүлийн саруудад улам нэмэгдэн оны эцэст 25 хувиар, ирэх жилд 30 хувиар нэмэгдэх төлөвтэй байна.
Гэтэл Германаас Орост энэ жилийн эхний хагаст 10,1 тэрбум евро болтол унажээ. Өнгөрсөн онд Крымыг нэгтгэсэн гээд тавьсан хоригийн улаас Орост экспорт нь 25 хувиар унан 21 тэрбум евро болсон байв.
Манантай ирээдүй
Ерөнхийдөө Германы гадаад худалдааны ирээдүй бүрхэг байна. АНУ ба Францад экспорт нь Германы эдийн засгийн хоёр чухал зах зээл бөгөөд эхний хагас жилд дөрвөн хувиар буюу 53,4 тэрбум ба 2 хувиар буюу 52,1 евро хүртэл тус тус унажээ.
Германы худалдааны гурав дахь том түнш Их Британд экспорт нь 44,8 тэрбумын хэмжээнд байна. Германы экспорт Хятадад дөнгөж нэг хувиар нэмэгдэж, харин Бразилид 18 хувиар, ӨАБНУ-д 11 хувиар буурчээ.
2015 онд Германы экспорт жилийн дүнгээр 6,4 хувийн өсөлтийг харуулсан байлаа. Германы Засгийн газар энэ онд эдийн засгийн өсөлтөө тэр төвшинд байна гэж найдаж байгаа юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР