Аваргуудын лигт оролцох эрхийн төлөөх плей-офф шатны тоглолтын хариу “тулаан” өнгөрсөн шөнө боллоо. Өнгөрсөн шөнө таван тоглолт болсноос Италийн “Рома” болон Испанийн “Вильярреал” клубүүд мултарлаа.
Италийн “Рома” клуб талбайдаа Португалын “Порту”-г хүлээж авсан. Эхний тоглолтод хоёр баг 1:1-ээр тэнцээд байсан юм. Тиймээс талбайн эздэд арай илүү давуу тал байсан. Гэвч “Порту” өрсөлдөгчдөө боломж олголгүй, 0:3-аар буулгаж авч, Аваргуудын лигийн эрхээ авлаа. Тоглолтын 8 дахь минутад Фелипе тооны харьцааг нээсэн бол 73 дахь минутад Лайюн нэгийг нэмж, Корона 75 дахь минутад гүйцээжээ.
Мөн өнгөрсөн шөнө Францийн “Монако” клуб талбайдаа Испанийн “Вильяррел”-ыг хүлээж авч, 1:0-ээр хожлоо. Ингэснээр Испаниас таван баг Аваргуудын лигт оролцохгүй болж байна. Өмнөх тоглолт Испанид болоход “Монако” өрсөлдөгчөө 2:1-ээр хожоод байсан юм. Хариу тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 90 дэх минутад Фабиньо торгуулын цохилтоос оруулжээ.
Бусад тоглолтын үр дүн
- Виктория Пльзень 2-2 Лудогорец
- Легия 1-1 Дандолк
- Хапоэль Беер-Шева 2-0 Селтик
ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn