Террористууд аялал, жуулчлалыг “сөнөөжээ”

Хуучирсан мэдээ: 2016.08.24-нд нийтлэгдсэн

Террористууд аялал, жуулчлалыг “сөнөөжээ”

“Франц, Турк, Бразилийн эдийн засаг энэ жил жуулчлалаас орлого бараг олохгүй нь ээ. Учир нь эдгээр орнууд улс төр, эдийн засгийн  олон үйл  явдалд нэрвэгдээд байна. Харин энэ салбарын байдал дэлхийн бусад орнуудад зохих хэмжээнд байгаа юм” хэмээн Дэлхийн аялал жуучлалын зөвлөл (WTTC) мэдэгдлээ.

Энэ жил Олимпийн тоглолт явуулсан ч энэ улс 1930-аад оноос хойших хамгийн хүчтэй  эдийн засгийн зогсонги байдал, Зика вирус, улс төрийн хямралд нэрвэгдэв. Жуулчлалын салбар унаснаар энэ жилд ДНБ нь 1,6 хувиар буурах төлөвтэй байгаа юм. “Парис, Брюссель, Ницце хотуудад хийсэн аллага Европт жуулчлалыг унагалаа” гэж WTTC илтгэлдээ тэмдэглэжээ.

Францын жуулчлал өнгөрсөн жил 2,9 хувийн өсөлтэй байснаа энэ удаад 1,1 хувь хүртэл буурав.

"Парисын аллага Европын аялал жуулчлалын эхлэл болдог төвд очих сонирхлыг буулгажээ” гэж Дэлхийн аялал жуучлалын зөвлөлийн дарга Дэвид Скоусил хэлэв.

Энэ жилийн II улиралд  гадаадын жуулчлалын урсгал Францад эрс унасан байна. Өнгөрсөн онд энэ салбарын  орлого 80,4 тэрбум еврогоор хэмжигдэж байсан юм. Энэ онд тэр нь 0,2 хувийн ашгийг зааж  байна.

Харин дэлхийн аялал жуулчлал  энэ онд 3,1 хувиас дээгүүр өсөлтийг харуулах гэнэ. Энэтхэг, Хятадын жуулчдын тоо нэмэгдсэн байна.

Аюулгүйн асуудал байгаа ч хүмүүс аялаж, жуулчилсаар байна. Харин чиглэлүүд нь өөрчлөгдөх болов. Азийн жуулчид Европоос илүүтэйгээр Австралийг зүглэх болов.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж