Алтны  үнэ оргилдоо хүрээгүй

Хуучирсан мэдээ: 2016.08.25-нд нийтлэгдсэн

Алтны  үнэ оргилдоо хүрээгүй

Алтны үнэ дээд оргилдоо хүрээгүй гэдэгт State Street Global Advisors (SSGA) компанийн шинжээчид итгэлтэй байна. Алтны үнэ оны эхний хагаст  26 хувиар нэмэгдсэн ч дэлхийн зах зээлийн тогтворгүй байдалд түгшсэн хөрөнгө оруулагчид алтны  үнийг үргэлжлүүлэн нэмэгдүүлж  байна гэж SSGA компанийн дэд захирал Робин Циу хэлэв.

Оны эхнээс  унци алтны үнэ 1060 ам.доллараас 1340 хүртэл өссөн байна. Сүүлийн хоёр сард үнэ нь унцийн хувьд 1320-1360 долларын хэмжээнд баригдаж байгаа ажээ.

SSGA компанийн шинжээчид дүгнэж байгаагаар, оны эцэс рүү зуны төвшинг нэвтлэн дээшилж, үнийн дээд  цэгтээ хүрэх гэнэ. Тэр нь Брекзит, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, Хятадын эдийн засгийн өсөлт саарах зэрэг эрсдэлтэй холбоотой ажээ.

“Ойрын зургаан сардаа  алтны ирээдүйд  түгших зүйлгүй. Одоо алтны үнэ шинэ  өдөөгч болоод  макро эдийн засгийн ээлжит сөрөг мэдээг хүлээн зогсонги байдалд байна” гэж Робин Циу мэдэгдэв.


TrioMarkets-ийн зах зээлийн судалгааны тасгийн тэргүүн Герасимос Папагианнис:

"Алтны үнэ цаашид өсөх ирээдүйтэй. Учир нь хөрөнгө оруулагч  0 ханштай үнэт цаасанд мөнгөө оруулах хүсэлгүй. Энэ нөхцөлд алт л илүү сонирхолтой, тогтвортой харагдаж байгаа юм. Мөн одоо үнэт металлын фьючерсийн үнэ нь Америкийн валютын ханш чангарч буйд эрс өөрчлөлтөөр хандахаа больсон.

Оны эцэс рүү алтны т.унцийн үнэ 1400 ам.долларын  босгыг алхаж магадгүй.  Ирэх жилийн эхний хагаст 1500 ам.доллараас давсан байх болов уу” гэжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж