12 сая еврогоор Дарханы ДЦС-ыг шинэчилнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.14-нд нийтлэгдсэн

12 сая еврогоор Дарханы ДЦС-ыг шинэчилнэ

Дарханы дулааны цахилгаан станцыг шинэчлэхээр Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас шийдвэрлэжээ. Энэ ажлыг ОХУ-ын Асен корпораци гардан хийх юм. Ингэснээр Дарханы дулааны цахилгаан станц 80 хувийн хүчин чадлаар ажиллах боломжтой болно.  Уг станц нь 1965 онд баригдсанаас хойш нэг ч удаа их засварт орж байгаагүй гэнэ.  Дархан хотын дулааны цахилгаан станц нь Дархан, Сэлэнгийн бүс нутгийг цахилгаан эрчим хүчээр 46 жил хангаж байна. Гэвч үйлдвэрлэлийн бүс болох энэ бүс нутгийн ачаалал эрс нэмэгдэж дээрээс нь цахилгаан станцын генераторын үндсэн эд анги элэгдлээс шалтгаалан бүс нутгийн дулаан хангамжид ноцтой хүндрэл үүсээд байгаа юм.  Тиймээс цахилгаан станцад “трубиний шинэчлэл” хийх төсөл хэрэгжүүлэх бөгөөд дулааны цахилгаан станцын шинэчлэлийн ажлыг 12 сая еврогоор хийх гэнэ. Санхүүжилтийг Монгол Улс болон ХБНГУ-ын Засгийн газрын урт хугацааны зээлээр хийх аж.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж