“Хайрын бурхан чи минь хаана байна
Хариулж надад хэлээд өгөөч” хэмээн Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяагийн дуулсан “Хайрын бурхан” дууны үргэлжлэл 20 жилийн дараа дахин цацагдах гэж байна.
Яруу найрагч Ү.Хүрэлбаатарын үг, хөгжмийн зохиолч Д.Өлзий-Оршихын ая, поп хатагтайн дуулсан “Хайрын бурхан” дууны үргэлжлэл болох “Хайрын бурхан 2”-ын албан ёсны клипний зураг авалт дуусчээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард цацагдсан “Хайрын бурхан 2” дууны клип нь албан ёсных биш бөгөөд энэ долоо хоногоос сонсогчдодоо хүрэх юм байна.
Дашрамд дуулгахад “Хайрын бурхан” дуу энэ жил 20 “нас” хүрч буй ажээ.
А.Сүрэн