Netflix дээр Баз Лурманы “Шатаалт” нэртэй олон ангит кино гарч Австралийн кино найруулагч, гурван Оскарын эзэн, зураач, найруулагч Кэтрин Мартин хоёрын хамтын ажиллагаа гайхалтай сайхан зохицдог гэдгийг дахин харууллаа. Үүнийг шалтаг болгон тэдний өмнөх бүтээлүүдийг эргэн дурсья.
"РОМЕО + ЖУЛЬЕТТА», 1996
Хурц тод “цахилгаан” зураг чимэглэлээрээ энэ шүтээн болсон кино Баз Лурман, Кэтрин Мартин хоёрыг ихээхэн алдаршуулсан билээ. Хамгийн хүчтэй сэтгэгдлийг лаа асуусан хэсэг, Ромеогийн сэтгэлээ илчилж байгаа зураглал үлдээсэн билээ. Найруулагчийн дуртай аргын нэг неон гэрлүүд ч тэнд байлаа.
"МУЛЕН РУЖ», 2001
Энэ гялбаа, тансаг франц стилийн засал чимэг үзэгчдэд ихээхэн таалагдсан юм. Тансаг өлгөөтэй хөшиг кинонд давамгайлсан билээ.
"АВСТРАЛИ», 2008
Лурманы киноны гол од нь Австрали өөрөө болсон юм. Киноны байгалийн зураглалууд эхнээсээ дуустал үзэгчдийг хөтөлсөн юм. Кадруудад ХХ зууны эхэн үеийн Хойд Австрали том хэмжээгээр буужээ. Засал чимэглэл нь ч түүндээ ихээхэн зохицсон байлаа. Хаалганаас авхуулаад интерьерын деталиуд түүхэн утга санаандаа яс нийцсэн байлаа.
"АГУУ ГЭТСБИ», 2013
Энэ киноны тайз засал нь түүний найруулагчийн ажлаас хамгийн шилдэг нь. Тэгээд ч тэдний карьерт шийдэх үүргийг оруулжээ. “Агуу Гэтсби” хүрхрэн архирч буй хориод онуудын таашаалыг, дээд хүрээнийхний баялаг, тансаглалтай ажилчин ангийн хатуухан бодит байдлыг холин харуулсан юм. Зураг авалт Австралид болж, Лонг-Айландын шилтгээнүүдийн онцлогтой эдлэнг байгуулсан юм.
Гэтсбийн шилтгээнийг Сидней янз бүрийн дүүрэгт тухайлбал, Eastern Suburbs, Blue Mountains? Manly-д харуулжээ.
Бьюкененуудын зочны өрөө нь маш нарийн хийцтэй байв. Романы үдэшлэгийн зураглал энэ киноны тайз чимэглэлийн оргил болсон юм.
"ШАТААЛТ», 2016
Энэ телевизийн олон ангит Лурманы сүүлийн бүтээл бөгөөд найруулагч янз бүрийн эринтэй ажиллаж чаддагаа харуулсан юм. Энэ удаа далаад оны Нью-Йоркийг харуулжээ. Кинонд Бронксийн залуу америкчуудын амьдралыг харуулсан юм. Диско стилийн олон зураглал кинонд гардаг. Энэ нь ч Лурманыг ажил хийвэл хийсэн шиг хийж чаддаг хүн гэдгийг харууллаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР