Дуучин Д.Болдын 12 дахь цомгийн нэр ”Glactic Love”

Хуучирсан мэдээ: 2016.08.24-нд нийтлэгдсэн

Дуучин Д.Болдын 12 дахь цомгийн нэр ”Glactic Love”

Төрийн соёрхолт дуучин Д.Болд бие даасан 12 дахь цомгоо тун удахгүй гаргах гэнэ. Түүний шинэ цомог "Glactic Love" хэмээх нэртэй бөгөөд R&B, поп жанрын уран бүтээлүүд багтсан байх аж. Одоогоор шинэ цомгийн фото зураг авалтын ажил ид өрнөж байгаа юм байна.

Дуучин Д.Болд өмнө нь “Хайрын хүч”, “440 герц” “Амьдралын гол дүр”, “Only one”, “Би чамд хайртай”, “Монгол поп”, “My duets”, “Монгол поп 2” болон хамгийн сүүлд 11 дэх цомог  болох “Хувцсаа тайчаад шид” нэртэй R&B жанрын цомгоо гаргасан.

Түүний 12 дахь цомогт нь орж буй "Мартахаасаа өмнө" уран бүтээл фенүүддээ хэдийнээ хүрсэн билээ.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж