ҮЗХ-ны зарим гишүүдийг  дүрмээс гадуур баталжээ

Хуучирсан мэдээ: 2016.08.25-нд нийтлэгдсэн

ҮЗХ-ны зарим гишүүдийг  дүрмээс гадуур баталжээ

АН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр /2016.08.24/ хуралдаж дараах шийдвэрийг гаргажээ.

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг тодруулахаар хуралдсан Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааны үеэр сонгуульд нэр дэвших эрх авсан зарим хүнийг ҮЗХ-ны гишүүнээр баталсан билээ. Тэгвэл үүнийг дүрмийн бус шийдвэр байсан хэмээн ҮЗХ-ны гишүүн М.Хүдэрбаатар, намын гишүүн Э.Бямбацэрэн нараас ирүүлсэн гомдлын дагуу АН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж дараахь дүгнэлтийг гаргажээ. Уг дүгнэлтэд:

АН-ын ҮЗХ-ны 2016 оны тавдугаар сарын 27-ны хурлаар Үндсэн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан үйлдэл нь АН-ын “Үндсэн дүрэм”-ийн 6 дугаар бүлгийн 6.4.3, 6.4.9.12, 6.4.10.3, 6.4.10.10, 6.4.10.12 дахь заалт, “Намын бүх шатны байгууллага удирдах бүрэлдэхүүнийг сонгох сонгулуийн журам”-ын 1.3, “Дотоод сонгуулийн хорооны журам”-ын 1.1.4.5.3 болон 4.6.2, “Намын орон нутгийн байгууллагын үйл ажиллагаа зохион байгуулалтыг зохицуулах тусгай журам”-ын 3.2.24 дахь заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоосугай. Энэхүү тогтоолыг Үндэсний зөвлөлдөх хорооны хуралд оруулж хэлэлцүүлэн Үндсэн дүрмийг мөрдүүлэхийг Хяналтын ерөнхий хорооны дарга /Л.Байгал/-д үүрэг болгосугай гэжээ.

Товчхондоо, ҮЗХ-ны 48 дугаар хуралдааны үеэр сонгуульд нэр дэвших мандат өвөртлөн ҮЗХ-ны гишүүн болсон хүмүүсийн эрхийг уг тогтоолоор хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж