Хүн төрөлхтөний спортын их наадам Олимпийн дараа болдог хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Паралимп ирэх есдүгээр сарын 7-18-ны өдрүүдэд Бразилийн Рио-де-Жанейро хотноо болно. Паралимпийн наадмын тасалбар хэдийн худалдаанд гарсан боловч борлуулалт муу байгаа аж. Одоогоор Паралимпийн наадмыг үзэх 2.5 сая тасалбарын 20 орчим нь борлуулагдсан байгаа аж. Паралимпын наадмаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд тэргэнцэртэй сагсан бөмбөг, суугаа волейбол, усан сэлэт зэрэг тэмцээнүүд болно.
Үүний зэрэгцээ Паралимпод ОХУ-ын тамирчдыг оролцохыг хориглосон нь Москвагийн зүгээс хүчтэй эсэргүүцэл дагуулж, олон улсад дуулиан тариад байгаа юм. Допингийн шинжилгээг луйварддаг гэх дуулианаас үүдэн Олон улсын хөнгөн атлетикийн холбоо энэ сарын эхээр Бразильд болсон зуны XXXI Олимпод ОХУ-ын ихэнх тамирчдыг оролцуулаагүй юм. Эх сурвалж: Associated Press
Б.АНХТУЯА