Оюутны хотхонд 355.8 тэрбумыг зарцуулна

Хуучирсан мэдээ: 2011.07.14-нд нийтлэгдсэн

Оюутны хотхонд 355.8 тэрбумыг зарцуулна

Монгол Улсын Засгийн газраас “Шинэ бүтээн байгуулалт” дунд зорилтот хөтөлбөрийн хүрээнд шилжилт хөдөлгөөний сааруулах хэд хэдэн төслийг хэрэгжүүлэх аж. Нэгдүгээрт,аймаг, бүсийн тулгуур төвүүдэд оюутны хотхон байгуулах, их, дээд сургуулиудыг нэгдсэн цогцолбор болгон хөгжүүлэх анхаарах гэнэ. Үүний хүрээнд хангай, баруун, зүүн, төвийн бүсүүдэд оюутны хотхон байгуулахад эхний үе шатанд 147,8 тэрбум, хоёрдугаар үе шатанд 208 тэрбум, нийт 355,8 тэрбум төгрөгийг зарцуулах аж.  Мөн орон нутгаас шилжин ирэгсдийн урсгалыг ажлын байр бүхий суурьшлын бүсүүд рүү хандуулах зорилгоор бүлэг суурингийн төвүүдэд "Шинэ сумын төв" төслийг хэрэгжүүлэх бөгөөд уг ажлын хүрээнд нийгмийн дэд бүтцэд 116,0 тэрбум, инженерийн дэд бүтцэд 39,4 тэрбум буюу  нийтдээ 155.4 тэрбум төгрөгийг зарцуулахаар Засгийн газраас төлөвлөжээ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж