
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан мөн үргэлжилж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 02 дугаар дүгнэлтийг тус бүр авч хэлэлцэх аж.
Мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Г” танхимд эхэлнэ. Түүгээр “Монгол мал” үндэсний хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Агаарын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Агаарын бохирдлын төлбөрийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Автотээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг тус бүр шийдвэрлэх ажээ.
Г.Дарь