Нэр нь “хүнддээд” нэг л биш ээ?!

Хуучирсан мэдээ: 2016.08.17-нд нийтлэгдсэн

Нэр нь “хүнддээд” нэг л биш ээ?!

Тохиолдлоор гэх үү, зохиолоор ч юм уу?! Аль хүссэнээрээ бодно биз ээ. Ямартай ч хойч нь юм гэсэндээ Д.Сүхбаатарын хөшөө Чингис хаан руу хараад, их хааны хөшөө ч өмнөөс нь намбайгаад өнөөдөр оршин буй. Гэм нь нэр нь хүндэдсэн хүүхэд шиг төв талбайн нэрийг засаг засгийн өнгөнд өөрчилдөг жишиг тогтов бололтой. “МАН-ын үе өнгөрч манийн үе эхэлж байна” гэсэн шиг Сүхбаатарын талбайг Чингис хааны болгон нэр төдий өөрчилсөн. Нэр төдий гэдэгт нь одоо зогсоол болгочихсон талбайн урд хэсгийн замын шороо гарч, улсын маань төв талбай гэхэд нүүр байтугай улаймаар өрөвдөлтэй өнгө, үзэмжтэй шүү дээ.

Түүхэн гавъяа, зүтгэл, хийж бүтээснээрээ өнөө цагийн олон ургальч үзэлтэй улсын маань засаг баригч юу гэж сэрүүн зүүдэлснээр асуудал нэг тийшээ болдог болж. Түүхийг эрдэмтэн, судлаач, түүхчид бус улстөрчид их мэддэг болж.

Одоо эргээд Д.Сүхбаатарын үүсгэн байгуулсан нам нь (Үнэндээ Д.Сүхбаатар үүсгэн байгуулсан гэхэд бэрх. Тэрээр хожмоо намд орсныг нь батлах нь гэрчилдэг ч…) засагт гарсан болохоор “цагаатгах” шийдвэрийг гаргах шиг болов. Гэхдээ энэ удаад ийм шийдвэрийг шүүх гаргах нь тэр. Д.Сүхбаатарын үр, удмынхан шүүхэд гомдол гаргасан бөгөөд Чингис хаан нэртэй болгосон нь хууль зөрчсөн гэж үзжээ. Шүүх эрх баригчдад л үйлчилдэг гэж улс төржүүлээд юу гэх вэ? Нэгэн жишээг хуулийнхан ихэд олзуурхан татдаг. Тэр нь АНУ-ын шүүхэд нэгэн иргэн гомдол гаргаж. Санаа нь, Санта клаус бодит амьдралд байхгүй атал байдаг гэж хуураад буйд бухимдаж. Шүүх энэ бол домог, итгэл, үнэмшлийн асуудал гээд буцаасангүй. Харин Санта манай улсын иргэн биш учраас бид гомдлыг хүлээн авах боломжгүй. Тиймээс харъяаллынх нь шүүхэд өгнө нь үү гээд өргөдлийг хүлээн аваагүй аж. Гомдол ирсэн бол шийдэх нь шүүхийн зарчим. Тиймээс л хуулиа л дагасан байх даа.

Гол нь нэр нь хүндэдсэн хүүхэд шиг засаг, засгийн үзэмжээр талбайг дуудах нэр нь өөрчлөгдөх болох нь. Нэгэн хэсэг Ялалтын талбайг өөрчлөн Эрх чөлөөний, тэгснээ Тусгаар тогтнолын болгон өөрчилсөн. Харин энэ удаад төв талбайн “үйлийн үр” иржээ. Араас нь Хэнтий аймгийн төвийн нэрийг буцаан өөрчлөх нь цаг хугацааны асуудал буй за.

Түүхэн гавъяа, зүтгэл, хийж бүтээснээрээ өнөө цагийн олон ургальч үзэлтэй улсын маань засаг баригч юу гэж сэрүүн зүүдэлснээр асуудал нэг тийшээ болдог болж. Түүхийг эрдэмтэн, судлаач, түүхчид бус улстөрчид их мэддэг болж.

Өнөөгийн өсвөр үеийнхнийг цаг ирэхэд Чимка, Сүкэ гээд өөрчлөж ч мэдэх цөвүүн цаг ирж магад. Хэзээний өөрсдийн нэрээрээ тоглоод эхэлснийг урлаг, соёлын оддын уйтгарлах завгүй хэмнэлээс бэлээхэн харж байгаа. Гэхдээ тэр нэрнүүдийг олон орны хэлгүй, соёлгүй, зөвхөн монголтой мань мэт сонсохнээ “баавгай алжээ” гэдэгтэй агаар нэг сонсогдоно. Гадныханд сонсголонгүй дуудагддаг нэртэй учраас нэрээ өөрчилсөн ч нэмэр болоогүй, дотооддоо үлдсэн нь олон.

Өөд болоочийн нэрийг дуудахаас цээрлэдэг монголчууд өнөөдөр өөрчлөгдсөн нь тэр. Энэ удаад их хааны нэрийг дуудахаас цэрвэв бололтой. Дараагийн удаад буугсад сонгогдчихвол эзэн богдын ясыг “өндөлзүүлэх” л байх даа. Аль нам гарвал төв талбай тийм, тэр аймгийн төв тийм нэртэй байна гээд хуульчлах нь холгүй шүү. Мундаг аа, мундаг. Андуурсныг нь мандуулна гээд байгаа улс шүү дээ. Талбай ч яах вэ, мөнгөн дэвсгэрт дээр бас Сүхбаатарын зураг бий сэн. Сүхбаатар байтугай Чингис хаантай дэвсгэрт “00”-ийн цаасны үнэд хүрэхгүй болчихлоо. Зураг нь хүндэдчихээгүй байлтай. Монгол гэдэг нэр бидэнд дэндүү хүнддээд байх шиг ээ. Өөдлөхөө байлаа, Долларыг л хар. Хаданд гарсан. Удахгүй үүлэнд үзэгдэх вий?!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж