Бундесбанкын өргөн барьсан санал батлагдвал германчууд 69 нас хүртлээ ажиллах хэрэгтэй болох аж.
Германы засгийн газар 2060 он гэхэд тэтгэвэрийн насыг эрчимтэй нэмэгдүүлэх талаар бодолцох хэрэгтэй байгаа бөгөөд хэрвээ эл асуудлыг оновчтой шийдэж чадахгүй бол тэтгэвэр тэтгэмжийн асуудал ар араасаа ундран гарч ирэх аюултай байгаа аж.
Хэдийгээр одоо Герман улсын тэтгэвэрийн систем нь санхүүгийн хувьд тогтвортой сайн байгаа ч ирээдүйд ирэх дарамт, асуудлууд их байгаа аж.
Бундесбанкын мэдээлж буйгаар Дэлхийн II дайны дараа төрөлт их хэмжээгээр нэмэгдсэн бөгөөд тэднийг орлох залуу боловсон хүчин байхгүй байгаа аж. Тэдний зөвлөж буйгаар тэтгэвэрийн насыг нэмэгдүүлэх алхмыг бага багаар хийх хэрэгтэй гэв. Түүнчлэн германчууд 2030 он гэхэд 67 настайдаа тэтгэвэрт гарах шаардлагатай болжээ. 20 жилийн дараа буюу 2050 он гэхэд энэ алхам нь тэтгэвэрийн хамгийн доод түвшинг дундаж цалингтийн 43 хувьтай тэнцэх хэмжээнд байлгах зорилтыг мөн л хангахгүй болох юм байна. Иймд тэтгэвэрт гарах насыг 69 болох саналыг мөн Бундесбанк дэвшүүлсэн аж. Бундесбанк тайландаа "Тэтгэвэрийн системийн санхүүгийн тогтвортой байдлыг хадгалж үлдэхийн тулд цаашдын өөрчлөлт зайлшгүй хийх шаардлагатай" талаар дурджээ. Харин Германы засгийн газрын төлөөлөгч Стефан Сэйбэрт тэтгэвэрийн насыг 67-оос дээш байлгаж болохгүй гэж мэдэгдсэн байна.
Г.АНУДАРЬ
ЭХ СУРВАЛЖ: BBC