МАН-ын 60 тэрбумтай холбоотой хэрэгт эрүү үүсгэхээс татгалзжээ

Хуучирсан мэдээ: 2016.08.17-нд нийтлэгдсэн

МАН-ын 60 тэрбумтай холбоотой хэрэгт эрүү үүсгэхээс татгалзжээ

МАН-ын удирдлагуудтай холбогдох 60 тэрбум төгрөгийн тухай бичлэгийг АН-аас хуулийн байгууллагуудаар шалгуулах хүсэлтийг сонгуулийн үеэр Улсын ерөнхий прокурорын газарт хүлээлгэн өгсөн билээ. АН-ын удирдлагуудын дээрх хүсэлтийн дагуу Авилгатай тэмцэх газар МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, зөвлөх А.Ганбаатар нарын хооронд ярьсан төрийн албыг худалдаж ашиг болгон үнэлэх, зөвхөн нийслэлд 60 тэрбум төгрөг босгох тухай утасны яриа, бичлэгийг шалгахаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд ханджээ. Ингээд шүүхийн шинжээчид бичлэгийг хянан, шинжлэх явцад дээр дурдагдсан албан тушаалтнуудын яриа биш, эвлүүлэг болохыг тогтоосон байна. Иймээс АТГ шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн МАН-ын удирдлагуудтай холбогдох 60 тэрбум төгрөгийн тухай бичлэгт эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ. Энэ шийдвэрээ ч гомдол гаргасан АН-ын удирдлагуудад энэ сарын 02-ны өдөр хариу болгон илгээсэн аж.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж