Харилцаа сайжирч эхэлснээс хойш бизнес, эдийн засгийн хүрээнд эхний алхмыг хийлээ.
ОХУ Туркийн аялал жуулчлал, барилга, хүнсний экспортод хориг тавиад байсан бол үүнийг хүчингүй болгож өнгөрөгч бямба гаригт /2016.08.13/нэг тэрбумын гэрээг байгуулжээ.
Тус гэрээг байгуулснаар зогсонги байдалд ороод байсан хамтарсан эрчим хүчний төслүүд хөдөлж эхлэхийн сацуу Оросын жуулчдыг Туркт зорчихыг зөвшөөрснөөр Туркийн аялал жуулчлалын салбарт гэрэл асаж эхэллээ.
Өнгөрөгч долдугаар сард гарсан цэргийн эргэлттэй холбоотойгоор Туркт ирэх гадаадын жуулчдын тоо 41 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан юм.
“Туркт Оросын байгалийн хий хэрэгтэй, харин Орост Туркийн үйлдвэрлэл хэрэгтэй, энэ хоёр улс хамтрах нь аль алинд нь ашигтай байх болно” хэмээн Пенсильваны их сургуулийн профессор Bulent Gultekin хэлсэн байна.
Г.Анударь
Эх сурвалж: Alzajeera, msn