2007 оноос хойш жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж байгаа тус наадмын шилдгүүдийг маргааш Сүхбаатарын талбайд тодруулах нь ээ. Амьд хөгжим сонирхогч залуусын дуртай “Coken Beat” наадам өнгөрсөн тавдугаар сард эхэлсэн билээ. 70 гаруй хамтлаг дуучид бүртгүүлэн эхэлсэн тус наадмын сүүлийн шатанд The Feel, One way, Motor Way, Lego, Compass, Left Limbo зэрэг шилдэг арван хамтлаг тунан үлдсэн юм. Энэ удаагийн амьд хөгжмийн наадмын шүүгчээр хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж, Гавьяат жүжигчин У.Уранчимэг, рок мангас Р.Мөнхсайхан нар ажилласан юм. Харин маргааш ямар хамтлаг, дуучин эх орноо төлөөлөн Сөүлд болох “Asian beat” наадамд оролцохыг харах л үлдлээ.
Г.Даша