Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гаригт хуралддаг. Энэ хуламжлалын дагуу өнөөдөр Засгийн газрын хуралдаан болох бөгөөд хэд, хэдэн агентлагийн дарга нарыг томилно гэсэн мэдээлэл байна. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас зарим агентлагийн дарга нарын үүрэг гүйцэтгэгчдийг томилсон. Харин тэднийг хэзээ жинхлэх нь тодорхойгүй байгаа юм. Тэрчлэн Иргэний нисэхийн Ерөнхий газар, ШӨХТГ зэрэг агентлагууд болон зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилно гэсэн мэдээлэл байна. МАН засгийн эрхэнд гарсантай холбоотойгоор яамдуудад халаа сэлгээ үргэжилсээр байгаа билээ.
Одоогоор 13 төрийн нарийнаас 10 нь томилогдоогүй, гурвыг нь Засгийн газраас томилоод байгаа юм.
Б.БАТ