Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 49 жолоочийг журамлажээ

Хуучирсан мэдээ: 2016.08.16-нд нийтлэгдсэн

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 49 жолоочийг журамлажээ

Энэ сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 329 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авчээ.

Эдгээрээс зам тээврийн ослын 249 дуудлага бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж, нэг хүний амь нас хохирч 11 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч нэг, явган зорчигч хоёр, зам тээврийн осолд сургуулийн насны хоёр хүүхэд өртжээ. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 49 жолоочийг илрүүлж, журамлажээ.

Тодруулбал Баянзүрх дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, Жуковын музейн хойд замд Д нь унадаг дугуй унаж хөдөлгөөнд оролцохдоо T.Harrier маркийн Ө жолоочтой авто машинтай шүргэлцэн унадаг дугуй унаж явсан 21 настай эрэгтэй Д гэмтсэн бол Сүхбаатар дүүргийн нутаг Дамбадаржаа руу салдаг уулзвараас зүүн тийш Тэнүүн огоо ХХК-ны хойд замд T.Prius маркийн авто машины жолооч Д нь явган зорчигч оршин суух хаяг нэр тодорхойгүй 25-30 насны эрэгтэй хүнийг дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж