“Звери” хамтлагийн тоглолтыг үзээрэй

Хуучирсан мэдээ: 2016.08.15-нд нийтлэгдсэн

“Звери” хамтлагийн тоглолтыг үзээрэй

ОХУ-ын алдарт “Звери” хамтлагийн тоглолтын тусгай тасалбарыг өнөөдрөөс /2016.08.15/ эхлэн худалдаалж байна.  

Тус хамтлагийн фэнүүдийн хүсэлтээр дахин ганцхан удаа “Special tax” гаргаж байгаа ажээ. Энэхүү тусгай тасалбарыг энэ сарын 15-ны даваа гаригаас эхлэн 17-ны лхагва гарагийн оройн 20.00 цаг хүртэл хосын тусгай тасалбарыг 20 мянган /2ширхэг такс багтсан/ төгрөгөөр худалдах юм байна.

Монголын шоу ертөнцийг шинэ түвшинд авчрахаар зохион байгуулагчид ажиллаж байгаа бөгөөд тайзны хувьд өмнө нь Монголд засагдаж байгаагүй шийдлээр засахаар  төлөвлөж байна.

Мөн хамгийн сүүлийн үеийн 500 гаруй гэрэл Төв цэнгэлдэхийг гэрэлтүүлэх бөгөөд жинхэнэ амьд шоу, цэвэр дуугаралтыг мэдрүүлэхийн тулд чанга яригч 200 гаруйг байрлуулахаар болжээ. Тайзны өвөрмөц шийдлийг Монголын талаас “Шоутек” болон Оросын талаас "Звери" хамтлагийн тоглолтын техникийн алба хариуцан ажиллах гэнэ.

“Звери” хамтлагийн тоглолтын тасалбар 10-15 мянган төгрөг бол тусгай суудал нь 200 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. “Звери” хамтлагийн тоглолтод “Lumino”, “A-Sound”, “Rec-On”, “Хар сарнай”  хамтлагийн дуучин С. Амараа, реппер Жий нар  урилгаар оролцоно.

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж