Хуучирсан мэдээ: 2011.07.14-нд нийтлэгдсэн

Грек улс их өрийн хямралыг даван туулахад Европын холбооноос 71 тэрбум евро мөн хөрөнгө оруулагчдаас 33 тэрбум евро нэмж авах шаардлагатай байгаа тухай Олон улсын Валютын сан өчигдөр мэдэгдсэнийг Лента.ру мэдээллээ.

ОУВС Грект санхүүгийн тусламж цаашид үзүүлэхээ мэдэгдсэн бөгөөд 2010 онд ЕХ болон ОУВС Афинд 110 тэрбум евро зээлсэн боловч энэ хэмжээ нь улс орныг хямралаас гаргаж чадаагүй юм. Одоо Грекийн өр 350 тэрбум еврод дөхсөн аж.

Грекийн засаг захиргаанаас төрийн зардлыг хоёр дахин багасгах төлөвлөгөө хэрэгжүүлж эхэлсний дараа ЕХ-ны Санхүүгийн сайд нар 12 тэрбум евро өгөхөөр шийдвэрлэсэн юм.

Н. Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж