Өнөөдөр буюу /2016.08.17/ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров болон АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар Сири дахь терроризмын үйл ажиллагааны эсрэг хамтрах талаар хэлэлцсэн хэмээн ОХУ-ын гадаад хэргийн яам мэдээлэв.
Хоёр тал долдугаар сарын 15 нд Москвад хийсэн Керригийн айлчлалын үеэр хэлэлцсэн гол асуудал болох Сири дахь галыг зогсоох тал дээр нягт хамтран ажиллах болон нэн даруй хэрэгжүүлэх талаар санал солилцсон байна.
Г.АНУДАРЬ
ЭХ СУРВАЛЖ: RUSSIA TODAY