Нийслэлийн Цагдаагийн газарт өчигдөр Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлага иржээ. Цагдаагийнхан дуудлагын дагуу хэргийн газарт очиж, шалгахад, архи ууж согтуурснаас болж маргалдан, зодолдон, улмаар Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн 59 настай эрэгтэйн биед Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн 62 настай Л гэгч нь гэмтэл учруулсан байжээ.
Мөн Баянгол дүүрэгт хүргэн нь хадам аав, ах нараа чулуугаар цохиж гэмтээсэн хэрэг гарчээ. Тэгвэл Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны иргэн 20 настай эрэгтэй Б-г мөн хорооны иргэн эрхэлсэн тодорхой ажилгүй 23 настай Н гэгч архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусадтай бүлэглэн толгойн тус газарт нь чулуугаар цохиж гэмтээснийг Цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж эхэлсэн байна.
Г.Дарь