Усайн Болтын тохуурхангүй төрх  

Хуучирсан мэдээ: 2016.08.15-нд нийтлэгдсэн

Усайн Болтын тохуурхангүй төрх  

Ямайкын домогт тамирчин Усайн Болт эрэгтэйчүүдийн 100 метрийн уралдаанд түрүүлж, Рио-2016 олимпийн наадмын анхны алтан медиалиа авлаа. Болт энэ зайг 9,81 секундэд туулж бариад ирж, өөрийгөө "дэлхийн хамгийн хурдан хүн" гэдгээ дахин нотолсон. АНУ-ын тамирчин Жастин Гатлин мөнгөн медаль хүртсэн бол Канадын тамирчин хүрэл медалийн эзэн болсон.

Ингэснээр Болт дэлхийн хамгийн хурдан хүн гэх тодотголоо хэвээр хадгалсаар буй бөгөөд олимпийн долоон алттай болоод байна. Тэрээр барианд орохдоо өрсөлдөгчөө тохуурхангуй харсан царай нь ийнхүү гэрэл зурагт мөнхөрчээ.  

Эх сурвалж: RT

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж