Эдийн засгийн талаар Ерөнхий сайд, Сангийн сайд нар дараалсан мэдээлэл хийх болсон. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын экс дарга нар МАН-ынхантай уулзсан сураг байна.
Уг уулзалтад УИХ-ын дарга асан З.Энхболд, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нар оролцож, эдийн засгийн талаар яагаад ийм мэдээлэл өгснийг нь асууж тодруулжээ. Энэ үеэр АН-ын дарга нар “эдийн засгийн талаар хариуцлагагүй мэдээлэл хийлээ. Бид ийм муу эдийн засаг өгөөгүй” гэж МАН-ынхны зэмлэсэн гэх мэдээлэл ч байна. Түүнчлэн эдийн засагт ямар арга хэмжээ авах, юу ёстой талаар АН-ынхан зөвлөгөө өгсөн ч МАН-ын дарга нар хүлээж аваагүй бололтой.
Б.БАТ